POSTED BY XaPMyyP on 6:14 PM under

AVIS ч ертөнцийг толгойн урд хэсэгт хэвтээ шугамын дагуу байрлах хоёр нүдээр хардаг. Брэндийн лого нь харахад тохиромжтой хэлбэртэй байх ёстой. 1 нэгж өндөр бол 2 нэгж өргөнтэй. Өөрөөр хэлбэл хэвтээ байрлалтай. Avis- ын лого бараг төгс хэмжээтэй бол Arbi's- ынх хэт босоо байна.


16. ХЭЛБЭРИИН ЗАРЧИМ

The Law of Shape

Брэндийн лого нь харахад аятайхан хэлбэртэй байх ёстой.


Аливаа лого нь брэндийг илэрхийлэх эмблем болон брэндийн нэрний бусдаас ялгарахуйц шинжийг хамтатгана. Лого нь төрөл бүрийн хэлбэртэй байж болдог. Хэлбэр болгон хэрэглэгчийн нүдэнд ижил харагдахгүйгээр бөөрөнхий, дөрвөлжии, босоо, хэвтээ гзх мэт байдаг. Хүний нүд хэвтээ шугамд байрласан байдгаас хамгийн зохистой хэлбэр бол хэвтээ байрлал юм. Өөрөөр хэлбэл 1 нэгж

өндөртэй бол 2- нэгж өргөнтэй. Ингэж байрлах пь логог харуулах хамгийн тохиромжтой байрлал болдог. Логог ямар ч юман дээр хэвлэсэн байшин, сзтгүүл, плакат, зарлал ч бай хэвтээ байрлал тохиромжтой. Хэвтээ хэлбэр нь, ялангуяа, жижиглэнгийн худалдаанд маш чухал байдаг. Неон гэрэлтүүлгэнд босоо лого онцгүй байдгийн нэг жишээ нь Arbi's-ын ковбой малгайтай лого юм.

Хэлбэрээс гадна бас нэг чухал зүйл бол уншигдах байдал юм. Лого зохион бүтээгчид фонт сонгохдоо амархан уншигдахыг бус брэндийн онцлогийг илэрхийлэхийг сонгох нь цөөнгүй.

Мянгаад төрлийн фонт байдаг ч хэрэглэгч тэр болгон хоорондох ялгааг нь мэдэрдэггүй болов уу. Дэвид Огильвигийн хэлсэнээр "Ямарч иэгтэй би энэ воокыг нэрээ Karnack Bold-oop бичсэн тохиолдолд л авна гэж хэлэхгүй".

Rolex, Ralph Lauren, Rolls-Royce ямар фонт ашиглсаныг мэдэх үү? Брэндийн хүчийг нэрэнд хэрэглэгдэх үг нь илэрхийлэх болохоос фонт нь зөвхөн хэрэглэгчтзй харьцахыг хялбарчилдаг эсвэл магадгүй хүндрүүлдэг.

Нөгөө талаас босоо фонт уншигдахад хялбар байлаа ч хэрэглэгчийи нүдэнд тусах нь бага байдаг. Энэ нь хэрэглэсэн фонтоосоо бус уншихад бэрх учраас болдог. Логод хэрэглэх фонтыг сонгохдоо хамгийн гол нь амархан уншигдахыг сонгох хэрэгтэй.

Мэдээж фонт нь логог яаж хүлээж авахад нөлөөлдөг. Sans Serif орчин үеийн хэлбэр оруулдаг бол Serif хуучныхыг. Бүдүүн (bold) фонт нь эрэгтэй шинж агуулдаг бол нарийн (narrow) нь эмэгтэй (light) шинжтэй байдаг.

Эдгээр ялгаанууд зөвхөн хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд л сайн мэдэгддэг. Мэдээж хэн ч брэндээ Black-Letter Gothic (New-York Times сонины лого шиг) фонтоор бичин хуучны нүсэр юм шиг харагдуулахыг хүсэхгүй. Чамин фонт хэрэглэх нь хэрэглэгч харах тэр л агшинд л сэтгэгдэл төрүүлэх болохоос биш уншихад хэцүү бол ой тойнд тогтоогдох нь бага байна.

Энэ нь битүү тойрог санагдуулна. Дундаж хэрэглэгчийн анхааралыг татахын тулд онцгой чамин фонт хэрэглэх болдог гэтэл тэр нь эргээд логог тогтооход бэрх болгоно.

Зайлсхийх хэрэгтэй бас нэг зүйл бол логонд хэт анхаарал тавих явдал юм. Жинхэнэ утга логоны дүрсэнд биш үгэнд оршино.

Логоонд хэт анхаарал хандуулсан жишээг Nike-aac харж болно. Nike брэндэд утга учир өгөх нь түүний лого биш. Урт хугацаа өнгөрсөний эцэст лого нь нэртэйгээ уусан нийлсэн болохоор дан ганц логоны дүрс хэрэглэхэд л хангалттай болжээ. Гэсэн хэдий ч брэндийн "сүнс" нэрэнд нь оршсон хэвээр.

Nike-ын лого брэндээ түшиж өгдөг. Логог дангаар нь хэрэглэхийн давуу тал цөөн байдаг. Зөвхөн онцгой тохиолдолд л тохирдог. Холоос нэр нь уншигдахгүй байхад тэмдгийг нь харин амархан ялгаж болдог. Эсвэл нэр бичихэд тохиромжгүй үед жишээлбэл, бүтээгдэхүүн дээр, зарим сав баглаан дээр лого тавьж болно. Nike шиг жилд 100 сая доллараас хол давах мөнгийг арваад жилийн турш зарцуулан нэрийг логогоор орлуулж болох боловч реклам дууссан цагт лого ямар ч утгагүй болохыг харах болно. Иймээс юун давуу тал байхав.

Shell, Mobil хоёрыг харьцуулъя. Shell өөрийн бензин түгээх газрууддаа "Shell" гэж бичилгүйгэзр зөвхөн далайн дунгийн дүрстэй лого хэрэглэдэг. Харин Mobil компани "О" үсэг нь улаанаар бусад нь цэнхэрээр бичигдсон "Mobil" үгийг хэрэглэдэг.

Shell-ын арга илүү үр дүнтэй гэж үү? Тэгэж бодохгүй байна. Магадгүй үгийг шууд илэрхийлэх хялбар дүрсээр сольсон нь амжилт байж болох юм. Гэхдээ давуу тал нь юунд байна вэ? Давуу тал нь маш бага байгаад зогсохгүй дутагдалтай талууд ч байна. Хугацаа өнгөрч шинэ залуу үеийнхэн томрох цагт тэр шap дунгийн дүрсийг Shell компанийн лого болохыг хэрхэн мэдэх болж байна вэ?

Логод хэрэглэгдэх тэр чамин хийцтэй дүрс загварыг зохион бүтээх гэж асар их хүч чадал зарцуулдаг. Эцэ нх хүч чадал ихэнх тохиолдолд хий дэмий үрэгддэг. Гэтэл үнэн хэрэг дээр эдгээр дүрс нь жинхэнэ утгаараа брэнд бий болгоход 6apаг нөлөө үзүүлж чаддаггүй. Сайн эмблэмтэй компани цөөхөн байдгийи нэг нь Мерседес-Бенз юм. Цаг хугацаа биднийг үргэлж шавдуулах өнөө үед тийм эмблем бий болгох цаг хугацаа олдохгүй байж болно шүү.

0 comments so far:

Copyright XapCap | Using the GreenTech Theme | Bloggerized by Falcon Hive.com