POSTED BY XaPMyyP on 6:04 PM under

Rolex дэлхийд хамгийн алдартай үнэтэй цагны брэнд байсаар ирсэн. Энэ амжилтанд чанар нөлөөлсөн гэж үү? Мэдээж үгүй. Тэгвэл Rolex чанартай цаг үйлдвэрлэдэг үү? Мэдээж тийм. Гэхдээ энэ тийм чухал гэж үү? Мэдээж үгүй.

7. ЧАНАРЫН ЗАРЧИМ

The Law of Quality

Чанар чухал боловч дангаараа брэндийг бий болгодоггуй.

Чанар гэж юу вэ? Хүмүүс чанарыг арай доогуур чанартай бүтээгдэхүүнтэй харьцуулж байж л ойлгодог гэдэг эндүүрэл юм. Rolex цаг хугацааг Timex-ээс илүү нарийн хэмждэгт та итгэлтэй байна уу?

Mercedes Cadillac-ыг бодвол илүү бага механик эвдрэл гаргадаг уу? Hertz Alamo-rooc илүү үйлчилгээтэй юу ? Montblanc үзэг Cross-ooc илүү сайн бичих үү? Coca-Cola-гийн амт Pepsi-гийнхээс илүү байж чадах уу?

Дундаж хэрэглэгчийн хувьд чанарын тестүүд тийм ч чухал биш байдаг. Coca-Cola Pepsi-гээс илүү их зарагдаж байхад Pepsi-гийн амт гестээр илүү байсан нь ямарч нэмэргүй.

Чанар нь олон бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх ойлголт юм. Илүү сайн брэнд бий болгохын тулд илүү чанартай бүтзэгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй гэдэг. Онолын хувьд энэ нь зөв боловч практикт дандаа ийм байдаггүй. Брэндээ чанар дзэр босгох мь байшингаа элсээр барихтай ижил. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зах зээлд амжилт олохын баталгаа бишээ. Бүтээгдэхүүний амт, бөх бат чанар, найдваршил зэрэг ш. борлуулалтын хзмжээтэй огт хамааралгүй байдгийг олон жилийн ажиглалтан дэзрээ тулгуурлан хэлж чадна. Чанар борлуулалтын хзмжзз хоёрын хооронд шалтгаан-үр дагаварын холбоос үгүй. Чанарын хувьд 1-рт орох суудлын тэрзг борлуулалтаараа 12-рт орох жишээтэй.

Машин авахаар шийдсзп нзгний хувьд чанар чухал болох нь гарцаагүй. Худалдан авагч боломжит хамгийн чанартай бүтэзгдзхүүнийг л сонюдог. Гэтзл үйлдвзрлэгчийн болон хзрзглэгчийн хувьд чаиар өөр өөр утга илэхийлдзг болохыг бид анзаардагтүй. Жинхэнэ чанарыг хэрэглэгчийн тархи л мзднэ. Хүчтэй брэнд бий болгохыг хүсвзл чанарт хэрэглэгчийн үүднээс л хандах хэрэгтэй. Брэндийн зарчмуудыг аваад үчье: төвлөрөх зарчмын дагуу зорилгоо нарийвчлан тодорхойлж тухайн салбартаа мэрэгшинз. Мэрэгшинз гэдэг чанарыг дээшлүүлнэ гэсэн үг. Мэрэгшсэнээр тухайн салбартаа нэр хүндтэй болж брэнд хүчирхэгжинз. Бүгдийг хийх гэж оролдох нь хүчийг тарааж саармагжуулдаг. General Electric, General Motors, General Dynamis нар алдартай боловч хүчтэй брэнд биш яагаад гэвэл хэт өргөжиж тэлсэн байдаг.

Мэдээж та бодож байгаа эдгээр компаниудын санхүүгийн тайлан, хөрөнтийн биржийн мэдээллээс харахад борлуулалт, ашиг орлого нь өндөр компаниуд. Таны зөв. Гэвч олон чавганц уралдаад нэг нь түрүүлдэгийн адилаар олон дорой өрсөлдөгчөөс нэг дорой л түрүүлдэг. General Electric-ийн өрсөлдөгчид General Moturs, Westinghouse, United Technologies түүний нэгэн адил хэт өргөжин тэлсэн брэндүүд байдаг. General Electric компьютерийн салбарт хүчээ үзэн IBM шиг хүчтэй брэндтэй өрсөлдөхөд 300 сая долларьш алдагдалд орсон түүхтэй. Үүний нэгэн адил General Electric ахуйн хэрэглээний салбарт мон л амжилттай бус байснаар бүтээгдэхүүнэз Black&Decker- т заржээ.

Хэт тэлсэн General Electric, General Motors брэндүүд хүчтэй мэт харагдавч уг хэрэгтээ сул дорой юм. Олон жилийн настай бөгөөд хүн бүр мэддэг болохоор л хүчтэй брэнд мэт харагддаг боловч мэрэгшсэн брэмдтэй өрсөлдөх чадваргүй байдаг.

Чанартай юм шиг санагдуулах бас нэг зүйл бол үнэ юм. Rolex, Mercedes-Benz, Rolls-Royce, Monlblanc, Absolut, Jack Daniels нар бүгд өндөр үнийн ач тусыг хүртсэн брэндүүд.

Үнэтэй бараа худалдан авах нэгзн бусдад харуулах тааламжийг эдэлдэг. Rolex цагийг цаг хугацааг илүү нарийн хэмжих гэж авдаггүй бусдын нүдэнд өөрийгөө Rolex авах чадалтай гэдгийг харуулах гэж авдаг.

Diesel, Big Star жинсийг 100-илүү доллар төлж авахын учир юунд вэ? Жинсний ярлик гадна биш дотор талдаа байдаг байсан бол тэр их мөнгийг төлөх байса}1 болов уу?

Таисаг ресторанд хооллон 80 долларын үнэтэй дарс захиалах нэгэнд үйлчлэгч "манайд үүнээс дутахгүй боловч 20 долларын үнэтэй дарс байгаа" гэж хтзээ ч хэлэхгүйн адил үйлчлүүлэгч ч гэсэн 20 долларын дарс 80 долларынхаас дутахааргүй гэдгийг мэдсэн хзрнээ хямдыг нь захиалдаггүй.

Форд "Чанар бидний нэн тэргүүн зорилт" гэж хэлдзг байсан. Түүний хувьд бүх талаараа өрсдөгчтзйгээ ижил учраас чанараар бусдаас илүү гарах нь зүйтэй байв. Г.эвч орчин үед зөвхөн чанараар брэндийг бүтээдэггүй.

Үнээ буруулж өрсөлдөх нь хуучны арга юм. Ижил үнэтэй ижил нзр төрлийн бүтээгдэхүүн дотроос ялгарах ганц арга нь үнэ өндөрсгөх явдал юм. Үнээ өндөр тогтоосны дараа энэ үнзндээ тохирохын тулд юу хийж чадахаа бодох хзрэгтэй. Жишэзлбэл:

  • Rolex цагны осороо томруулж илүү хүнд болгосон;
  • Montblanc үзэгээ илүү бүдүүн болгосон;
  • Chivas Regal вискигээ илүү олон жил хадгалж гаргав. Тиймээ чанар зайлшгүй. Чадах чинээгээрээ чанараа сайжруулах хзрзгтэй. Гэхдээ брэнд бий болгоход дан ганц чанар хүрэлцэхгүй. Зорилгоо нарийвчлан тодорхойлох, нэр хүндээ дээшлүүлзх, мөн үнээ өндөр барих хэрэгтэй.
0 comments so far:

Copyright XapCap | Using the GreenTech Theme | Bloggerized by Falcon Hive.com