Фото аппаратны байр суурийг аажим аажмаар дижитал аппарат эзэлж байна. Гэтэл Kodak үнэнийг харахыг хүсээгүй хэвээр. Kodak дижитал бүтээгдэхүүн гарган нэрээ хамгаалахыг хичээж байна.
21. МӨНХ БУСЫН ЗАРЧИМ
The Law of Mortality
Ямарч брэнд мөнх насалдаггуй. Зарим уед отенази хийх нь хамгийн зөв ишйдвэр болдог.
Хэдийгээр брэндчилэх зарчмууд тогтмол ч гэсэн брэнд нь өөрөө төрж, өсөж, тогтворжиж эцэст нь үхдэг. Гунигтай байгаа биз. Компаниуд шинэ брэнд бий болгохын тулд сохор зоос ч хаядаггүй мөртөө "зөнөсөн" брэндээ аврахын тулд сая саяар нь хөрөнгө зарцуулдаг. Брэндчилэхийг жинхэнэ утгаар нь ойлгосон үед цаг нь болохоор брэнд мөхөж, түүнийг орхих хэрэгтэйг ухаарах болно.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэ салбар бий болсноор шинэ брэнд бүтээх боломж гардаг. Хувийн компьютер зохион бүтээгдсэнээр Compaq, Dell, Gateway, Packard Bell болон бусад брэндүүдэд гарж ирэх боломжтой болсон. Нөгөө талаас хувийн компьютерийн хөгжил Digital, Data General, Wang гэх мэт мини компьютерүүдэд дарамт учруулав.
Яг л амьдрал гэсэн үг. Шинэ үеийнхан тайзан дээр гаран шинээр сэдэж урагшлана. Тэдний амьдрал эхэлдэг ч бас дуусдаг. Харин хуучин үе сулран мөхдөг. Амьдралын энэ хуулийг өөрчлөх гэж зарга бүү хий. Брэндэд ч гэсэн хүний нэгэн адил төрөх цаг, үхэх цаг гэж бий.
"Tide ороход хир гарна". Procter & Gamble-ын Tide угаалгын нунтаг хүчээ авахад Rinso, Oxidol гэх мэт эдийн савангууд зах зээлээс шахагдаж эхлэв.
Компаниуд өрсөлдөхдөө байгалийн хуулийг зөрчин алддаг. "Үхэж байгаа брэндээ "Сэхээн амьдруулахад" сая сая доллар зарцуулан зар сурталчилгаагаар аврах гэж оролддог. Тэрийгээ их сайн ажил хийж байна гэж ойлгодог.
Мөнгөө ирээдүйд зарцуул. Хөгшин брэндийн асаргаанд зарцуулагдах тэр их мөнгийг хямагдан ирээдүйн шинэ брэндэд хөрөнгө оруул.
Олон менежер брэндийн хоёр өөр талыг хооронд нь хольж хутгадаг учраас санхүүгийн буруу шийдвэр гаргадаг. Энэ хоёр тал нь:
Брэнд хэр зэрэг алдартай болох:
Брэнд чухам юуг илэрхийлдэг болох.
Алдартай боловч орчин үед ямар нзг зүйлийг илэрхийлдэггүй брэнд үнэ цэнэгүй. Харин утга учиртай боловч төдийлэн алдартай биш брэнд илүү их үнэ цэнэтэй байх болно. Ямар нэг зүйлийг илэрхийлэх брэндтэй хамтран ажиллахыг зөвлөж байна. Утга учир байна гэдэг ирээдүйд өсөх боломж байна гэсэн үг.
Kraft гэж юу болохыг мздэх үү? Брэнд нэртэй боловч ямар учиртай нь ойлгомжгүй бол таниулга болон бусад брэндчилэх техникийг ашиглаад ч нэмзргүй. Юунд ч хүрэхгүй, муудахаас биш сайжрахгүй.
Kodak гэж юу вэ? Уламжлал болсон зургийн аппарат болон хальс. Гэтэл зах зээл эргэлт буцалтгүй дижитал техникрүү шилжсээр. Бидний хэрэглэж заншсан 8 мм хальс, аппаратууд фото сонирхогчдын хувьд аль хэдий хэрэглэгдэхээ больжээ. Мэргэжлийн бус хүмүүс аль хэдийнээ видео хальстай электрон системүүд ашигладаг болсон. Kodak алдагдалаа нөхөхийн тулд юу хийснийг тааварлаж байгаа биз. Kodak нэрээ видео хальсанд ашиглахыг шийдэв...
Таны бодлоор Kodak видео салбарт амжилт олж чадах уу? Мэдээж үгүй. Kodak-ийн нэр фото зурагтай салшгүйгээр хамт хэрэглэгдэж ирсэн. Kodak-т бусад салбарт амжилт олох хүч байхгүй. Тэгвэл Kodak-ийн видео камертэй өрсөлдөөн түүний дижитал аппаратуудтай хийсэн "дайны" хажууд өчүүхэн "байлдаан" болов. Урт хугацааны хувьд Kodak жинхэнэ аюултай учрав. Фото зураг дижитал зургаар солигдох энэ үед Kodak-ийн фото салбар дахь хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалтанд аюул нүүрлээд байна.
Цаг хугацаа Kodak-ийн талд биш байна. Сампингийн оронд халаасанд багтах тооны машин, аналог компыотерийг дижитал компьютер, пянзыг компакт диск сольж байпа.
Хөгжим, телевиз, утасанд хаа сайгүй дижитал урсгал орж ирэв. Өнөөдөр жирийн автомашин хүртэл олон жилийн өмнөх IBM компьютерийн хийдгээс илүү их дижитал үйлдэл хийж байна.
Тчмцчх үү ухрах уу? Kodak аль алийг нь хийхээр шийдсэн бололгой. Гэхдээ гудамны аль аль галд алдаа гаргасан хэвээр. Фото галыг авч үзье. Advanced Photo System (APS)-iiflr анх Kodak боловсруулсан. Шинэ электрон хяналтын системүүд, 24 мм- ийн шинэ хальс гэх мэт олон давуу талгайгаас гадна 3 төрлөөр цаасанд буулгадаг. APS- т хийсэн тэр их хөрөнгө оруулалтаас гадна шинэ хальсыг боловсруулах тоног төхөөрөмжийг гаргах гэж хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагагай.
Асуудал маш тодорхой. Зах зээл дижитал урсгалруу татагдан орсон энэ үед уламжлалт фото зурагт яагаад ийм их хөрөнгө зарцуулна вэ? Хуучнаа тэр чигээр нь хаяад мөнгөө шинэ дижитал брэнд бий болгоход зарцуулсан нь илүү дээр биш үү?
Нөгөө талаас Kodak гудамны дижитал хэсэгт ч том алдаа гаргасаар. Цоо шинэ брэнд бий болгохын оронд нөгөө л Kodak нэрээ ашиглан Kodak Digital Science брэндээр адал явдалд умбан оров.
Ингэснээр яасан ч амжилтанд хүрэхгүй. Юуны түрүүнд дижитал зах зээл дээр Kodak-ийн хүрч чадаагүй дижитал нэр хүндийг олж чадсан олон өрсөлдөгч бий. Заримыг нь нэрлэвэл: Canon, Minolta, Sharp, Sony, Casio гэх мэт. Дэвшилтчт технологийн салбарт дэвшилтэт брэнд л тэргүүлэгч болдог. Электроникийн авсаархан хэрэгсэлүүдийн зах зээлийн өрсөлдөөнд General Electric, RCA ,Zenith биш харин огт өөр "шинэхэн" SONY ялсан түүхтэй. Видео прокатын зах зээл бий болоход Sears эсвэл 7- Eleven гэх мэт том супермаркетүүд биш харин цоо шинэ брзнд Blockbuster Video ялагчаар тодров.
Хувийн компьютерүүд (PC) офис хэрэглээнд орж ирэхэд IBM, AT & Т, ITT, Hewlett Packard, Texas Instruments, Digital, Unisys, Motorola, Sony, Hitachi, NEC, Canon, Sharp биш Compaq илүү амжилтанд хүрэв.
Rinso White болон Rinso Blue савангийн брэндүүд юу болов? Тэдний аль нь ч угаалгын нунтагны анхны брэнд болох Tide-ыг гүйцэж чадаагүй. Ийм байхад фотоаппарат дижитал эринд өрсөлдөж чадна гэж үү? Үүнийг цаг хугацаа л харуулна. Харин миний таамаглалаар бол чадахгүй.
